Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байгаа бөгөөд 21 аймгийн Засаг дарга нар оролцож байна. Хог хаягдлын асуудлаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцуулга хийв. Тэрбээр “Нийслэлийн тулгамдаж байгаа гол асуудлын нэг бол хог хаягдал. Үүнтэй холбоотой хог боловсруулах үйлдвэр, үйлчилгээнд явж байгаа тээвэрлэлт, тариф гээд олон асуудал байгаа.
Цаашид технологи дээр суурилсан байдлаар Улаанбаатар хотын хог боловсруулах, дахин боловсруулах болон хог шатаах, шатаах бус гэсэн орчин үеийн шаардлагад нийцсэн байдлаар явах хэрэгтэй. Хог булдаг байдлаас татгалзах ёстой. “Морингийн даваа”, “Цагаан даваа” “Нарангийн энгэр” цэгт хог дахин булах зай байхгүй болж байгаатай холбогдуулан бид хогыг дахин боловсруулах чиглэлээр ногоон технологи хэрэгжүүлж эхэлж байгаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)