
29
настай жүжигчин Энн Хадвей, 31 настай Адам Шулман нар хуримлажээ.
Тэдний “нууц” хурим Калифорнийн далайн эрэгт болсон байна. Хосуудын ойр
дотны 180 хүн хуримд уригдан ирсэн хэмээн celebuzz.com сайт бичжээ.

29 настай жүжигчин Энн Хадвей, 31 настай Адам Шулман нар хуримлажээ. Тэдний “нууц” хурим Калифорнийн далайн эрэгт болсон байна. Хосуудын ойр дотны 180 хүн хуримд уригдан ирсэн хэмээн celebuzz.com сайт бичжээ.
Энн Хадвейн зүүсэн бугуйвч зочдын анхаарлыг ихэд татсан байна. Түүний гоёмсог бугуйвчийг жүжигчин хийгээд гоёл чимэглэл зохион бүтээгч нөхөр нь урласан байж магад хэмээн таамаглаж байна. Эхнэрийнхээ сүйн бөгжийн загварыг Адам Шулман өөрөө бүтээжээ.
Тэд 2008 оны 11-р сараас үерхэж эхэлсэн юм.
Д.Идэр
