УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар есөн асуудлыг хэлэлцэх юм байна. Төрөөс мөнгөн бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэнэ. Мөн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хэлэлцэх юм.