УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар горимын санал гаргасан. Тэрбээр "Би шударга үнэнийг хэлнэ. МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдсан байна. Хахууль авсан байна гэв.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “С.Ганбаатар гишүүн эхлээд МАН-ын бүлэг болон 62 гишүүнээс уучлал гуйгаарай. 62 хүнийг доромжилж болохгүй шүү. Авлига авсныг нь нотлоорой. Хэрэв нотолж, уучлал гуйж чадахгүй бол МАН-ын бүлэг таныг Үндсэн хуулийн цэц, болон шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)