УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Арваннэгдүгээр сарын 24-нд УБТЗ-ын Ерөнхий хороо хуралдана. Энэ хурлаар УБТЗ-ын удирдлагын асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Төмөр замын дарга байхгүй үед нэгдүгээр орлогч үүрэг гүйцэтгэдэг дүрэмтэй. Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэв.