Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж ажлын байрны сайт ажиллуулжээ

"Түгээмэл хөгжил" төрийн бус байгууллагаа Bidchadna.mn вэб сайт нээн ажиллуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ сайтаар орж өөрсдөдөө зориулсан орчин бүрдүүлсэн байгууллагын байршилыг авч болох нь.Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрны зар ч байршиж байгаа аж. Түүнчлэн ажил олгогчдоос ажлын зар авч байршуулах юм байна. Тус төрийн бус байгууллагынхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, хаалга, зам талбай бүхий газрын зургийг авч нэмж байршуулж байгаа юм байна.