УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэгийг танилцуулж гишүүд үг хэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ойрын үед тулгамдсан бөгөөд хөдөлмөрлөх хүчний асуудал дээр нөлөөлж байгаа хүчин зүйл нь цар тахлын асуудал болж байна. Засгийн газруудын болон Төв банкуудын авч байгаа арга хэмжээ бол бэлэн мөнгө, халамжийн бодлого руу их мөнгө цацаж байна.
Манай улсын хувьд ч ялгаагүй. Энэ нь инфляцад шууд нөлөөлж байгаа. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн зах зээлд нөлөөж байна. Аманд нь халуун хоол халбагадаж өгсөөр байгаад ажил хийх хүнгүй болчихлоо. Архи, дарс үйлдвэрлэдэг компаниудын орлого жилийн дотор хоёр дахин өссөн гээд байх юм. Нөгөө халамжийн бодлого чинь ходоод руу архи хэлбэрээр ороод, хэдэн жилийн дараа бүгд архичин, ажил хийдэг хүн байхгүй, цар тахлын дараах хөдөлмөрийн зах зээлийн, нийгмийн том аюул учирах юм шиг биш байгаа даа.
А.Сүх
Сэтгэгдэл (1)