УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэгийг танилцуулж гишүүд үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, үг хэлэв.
Тэрбээр “Зарчмын хувьд хуулийн төслийг дэмжиж байгаа. Ажиллах хүч хоёр талд хэлэлцээрээр явагдаж байгаа. Ажиллах хүч авах гэж байгаа улс чинь шаардлагуудаа тавьдаг, тэр шаардлагуудыг зөрсөн зүйл хууль дотроо хийчихээд дараа нь ажиллах хүч гаргах болохоор хуулиа хүндэтгэхгүй бол болохгүй гэдэг түгжээнд оруулах вий. Зарим зүйлээ янзлахгүй бол хуультай зөрчилдсөн буруу зөрүү зүйл нэлээд орсон байна. Нийт ажиллах хүчний 0.5 хувийн хөрөнгийг жил бүр хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд хувиарлана гэж байна. Одоо ийм сан байдаг юм уу. Энэ чиглэлээр ямар ажил хийдэг, хэдэн төгрөг төсөв дээр тавигддаг юм.
Б.Жаргал