“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс 2.6-3.6 жилийн хорих ял сонссон Ч.Амарболд генерал, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын өмгөөлөгчдийг хэвлэлд ярилцлага өгөхийг шүүхээс хоригложээ. Тиймээс тэдэнд өмгөөлөл үзүүлж буй бүх өмгөөлөгчөөс олон нийтийн хэвлэлд яриа өгөхийг хориглож, гарын үсэг зуруулсан байна.

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс 2.6-3.6 жилийн хорих ял сонссон Ч.Амарболд генерал, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын өмгөөлөгчдийг хэвлэлд ярилцлага өгөхийг шүүхээс хоригложээ. Тиймээс тэдэнд өмгөөлөл үзүүлж буй бүх өмгөөлөгчөөс олон нийтийн хэвлэлд яриа өгөхийг хориглож, гарын үсэг зуруулсан байна. Учир нь хэрэгт төрийн нууцтай холбоотой хэрэг бий хэмээн үзжээ. Мөн өмгөөлөгч нарт зарим талаараа дарамт шахалт ирж байгаа аж. Шууд биш ч тойруу замаар дарамт ирж байгаа юм байна. Генерал Ч.Амарболдод Ж.Яримпил, Н.Мөнхбат, хурандаа О.Зоригтод Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхэд Г.Оюунцэцэг, М.Алтан-Өлзий нар өмгөөлөл үзүүлж байгаа юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)