
Нийслэлийн Засаг даргын 532 тоот захирамжаар Замын цагдаагийн газраас
хамийн их түгжрэл үүсгэж байгаа 17 сургуулийн судалгааг гаргаж эхний
ээлжинд автобустай болгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын 532 тоот захирамжаар Замын цагдаагийн газраас хамийн их түгжрэл үүсгэж байгаа 17 сургуулийн судалгааг гаргаж эхний ээлжинд автобустай болгохоор шийдвэрлэсэн. Захирамж хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 18 сургуулийн 68 автобус сурагчдыг тээвэрлэж байна. Хувийн сургуулийнхан автобусандаа сард 35-40 мянган төгрөг төлж үйлчлүүлж байгаа юм. Мөн сургуулийн автобусыг номерын хязгаарлалтад оруулахгүй, нэгдүгээр эгнээгээр явуулах шийдвэр гарсан.
Өнөөдрийн байдлаар 18 сургуулийн 68 автобусыг бэлдэж мэргэжлийн байгууллагаар шалгуулсан байгаа юм байна.Мөн өнөөдрөөс нэмж долоон сургууль автобустай болох аж.
Д.Ундрах 24tsag.mn