Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ сарын 15-наас эмнэлгүүдийн ковидын орыг багасгана гэсэн. Ингэснээр үндсэн үйлчилгээнд илүү анхаарах уу?
-Бид нарын хувьд ковидын тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцэээ өдөр тутмын үндсэн тусламж үйлчилгээг орхигдуулаагүй. Хамгийн оргил үедээ 22.400 орыг дэлгэж байсан. Өнөөдөр бүсийн хэмжээнд 9.100 ортой байна. Долоо хоног болгон орыг татан буулгаж байгаа гэсэн үг. Үүний зэрэгцээ үндсэн тусламж үйлчилгээний хүртээмжийг илүү нэмэгдүүлэх зорилгоор орыг буулгаж, зохицуулалтыг хийж байна. Мөн томуугийн улирал эхэлж байгаа учир хүүхдийн орыг нэмэгдүүлэх чиглэл дээр төлөвлөгөө боловсруулж ажиллаж байна.
-Эрт илрүүлэг оношлогоо чухал байна. Орон нутагт ажиллаж байгаа эмч нарын хувьд иргэд эрт оношлуулж чадаагүйгээс болоод өвчин хүндэрдэг асуудлыг ярьж байна. Энэ тал дээр Эрүүл мэндийн салбар хэрхэн ажиллаж байна?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, алсын хараа 2050-д тусгагдсан байгаа. Эрт илрүүлэг болон урьдчилан сэргийлэх оношлогоонд хамруулах тал дээр Засгийн газар чиглэл өгсны дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийт хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлын төлөвлөгөөг гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
- Байнгын хамруулдаг болох уу?
-Жил болгон урьдчилан сэргийлэх үзлэг болон зөвлөгөөг авдаг орчинг бүрдүүлнэ гэсэн үг.
-1,5 тэрбум төгрөгний оношлуурын шахаа хийсэн гэсэн мэдээлэл гарсан. Та энэ дээр албан тайлбар өгнө үү?
-Энэ дээр бид байнга мэдээлэл өгч байгаа. Ямар нэгэн шахаа хийсэн асуудал бол байхгүй. Хоёр улсын хооронд Гадаад харилцааны яам болон элчин сайдаар дамжуулж БНХАУ-ын үйлдвэртэй холбогдсон. Тухайн үйлдвэр Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн сертафикаттай компани байгаа. Оруулж ирсэн оношлуур маань өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертафикаттай гэсэн үг.
-Эрдэмтдийн зөвлөл болон бусад лаборатороос энэ оношлуур буруу оношлож байна гэсэн.
-Манай улсад ганцхан шүлсний PCR шинжилгээ баталгааждаг лаборатор АУШУИС-д байгаа. Тэнд бид дахин баталгаажуулсан. Энд өвөрмөц чанар нь 83 хувьтай, мэдрэг чанар нь 90 гаран хувьтай гарсан. Тийм учраас энэ оношлуурыг зааврын дагуу ашиглахад ийм хэмжээнд зөв гарна гэсэн үг. Энэ дээр ямар нэгэн хууль бус гүйлгээ хийсэн юм бол байхгүй. Бүгд шат дараатай ном журмын дагуу гүйлгээ хийгдэж оношлуур худалдаж авсан.
А.Сүх
Сэтгэгдэл (3)