Харүмафүжи Д.Бямбадорж хөдөлмөрийн баатар болно

Шинэхэн ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржид хөдөлмөрийн баатар цол олгохоор Монголын засгийн газрын хүрээнд ярьж эхэлсэн талаар Японы хэвлэлд бичжээ. “Споничи” сонины сурвалжлагчид Монголын засгийн газрын нэгэн гишүүн “Асашёорюүтэй адилхан цол хүртсэн болохоор Хөдөлмөрийн баатар болох нь зүйн хэрэг. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч зав зай багатай байгаа болохоор зарлиг гаргаагүй байгаа ч ёкозүна Хакүхо, Харүмафүжи хоёрыг хамтад нь Хөдөлмөрийн баатар цолоор шагнах болсон” гэж ярьсан байна. Учир нь Харүмафүжи ирэх жилийн дөрөвдүгээр сард Монголын Цагдаагийн академийн Харилцаа холбооны анги төгсөн, цагдаагийн албан хаагчаар ажиллах эрх авах гэнэ. Тэрбээр 2010 оны аравдугаар сард тус сургуульд элсэн орж, онлайнаар багшаасаа даалгавар авч, хичээл заалгаж байгаа аж. Дипломын ажлын сэдэв нь “Монгол, Японы хуулийн ялгаа, онцлог” гэнэ.
Сэтгэгдэл (2)