
Ахмадын баярын өдрийг өнөөдөр олон улсын хэмжээнд “Урт нас ирээдүйг тодорхойлно” уриан дор тэмдэглэж байна.

Ахмадын баярын өдрийг өнөөдөр олон улсын хэмжээнд “Урт нас ирээдүйг тодорхойлно” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдөрт жил бүр тодорхой уриа сэдвийг дэвшүүлж, тухайн сэдэвтэй холбоотой асуудлыг хөндөж, нийгмийн анхаарлыг ахмадууд руу чиглүүлэхийг зорьдог. Үүний хүрээнд манай Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Геронтологийн Үндэсний Төв хамтран энэхүү өдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Ахмадын өдрийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцсон юм. Тэрбээр эрүүл хүн, эрүүл иргэн гэдэг бол улс эх орны хамгийн эрхэм баялаг байдгийг онцлоод ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” хөтөлбөрийг боловсруулан эхлүүлж байгаагаа дурдлаа.
Д.Ундрах 24tsag.mn