зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орон нутгийн сонгуульд оролцох нам эвслийг энэ сарын 9-н хүртэл бүртгэнэ

2012-10-01
0
ЖИРГЭХ
Орон нутгийн сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд болно. Маргааш буюу аравдугаар сарын 2-ноос эхлэн сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хуудаст байрлуулан тэдний тухай мэдээллийг холбогдох газарт нь хүргүүлэх ажээ.

сонгуульОрон нутгийн сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд болно. Маргааш буюу аравдугаар сарын 2-ноос эхлэн сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хуудаст байрлуулан тэдний тухай мэдээллийг холбогдох газарт нь хүргүүлэх ажээ. Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ энэ өдрүүдэд гаргаж буй аж. Энэ сарын 4-ний өдрийг  дуустал СЕХ тухайн нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэрээ гаргаж энэ сарын 5-наас нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлэхээр болжээ. Нэр дэвшүүлэх ажил энэ сарын 9-нөөр дуусгавар болох юм.  Энэчлэн арваннэгдүгээр сарын 21 хүртэл ямар цаг хугацаанд аль ажлыг амжуулах хуваариа СЕХ гаргаад байна.





Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын
сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын
цаг хугацааны үлгэрчилсэн хуваарь

 

2012.09.19

№

Хийгдэх ажил

Хугацаа

хуулийн

хуанлийн

1

Хэсэг байгуулах

Сонгогчдын санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, оршин суугчдын байнгын оршин суугаа газрын мэдээллийн санг үндэслэн хэсгийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг сум, дүүргийн сонгогчдод зарлана.

(Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг)

2012.9.17-ноос өмнө

2

Санал авах өдөр

Аймаг, сум, дүүргийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн арван нэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гариг байна.

 (Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг)

2012.11.21

3

Засаг захиргааны шилжилт, хөдөлгөөнийг түр зогсоох

Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрийг дуустал 60 хоногийн хугацаанд улсын хэмжээгээр түр зогсооно.

(Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг)

2012.9.22-ноос

4

Аймаг, дүүргийн сонгуулийн хороо байгуулах

Аймаг, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө аймаг, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид дийлэнх олонхын саналаар байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлнэ.

(Хуулийн 13 дугаар зүйлийн 13.7.1 дэх заалт)

2012.9.27-ноос өмнө

5

Аймаг, дүүргийн сонгуулийн хороо хуралдааны дэгээ батлах

Сонгуулийн хороо байгуулагдсан өдрөөсөө хойш тав хоногийн дотор хуралдааныхаа дэгийг тогтоон батлах бөгөөд түүнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажиллах зарчим, журмыг тусгаж, түүнийгээ мөрдөн ажиллана.

(Хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх хэсэг)

2012.09.30-ны дотор

6

Сумын сонгуулийн хороо байгуулах

Сумын сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө аймгийн сонгуулийн хороо байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлнэ.

(Хуулийн 13 дугаар зүйлийн 13.7.2 дахь заалт)

2012.10.02-ноос өмнө

7

Сонгогчдын нэрийн жагсаалтыг

цахим хуудаст байрлуулах

Сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө эхлэн санал авах өдөр хүртэл Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудаст байрлуулна.

(Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг)

2012.10.02-ноос өмнө эхлэн

8

Сонгуулийн насны иргэдийн мэдээллийг гаргаж хүргүүлэх

-Улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага хорих газарт ял эдэлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;

-Хилийн цэргийн удирдах байгууллага 60 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг гаргаж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө өгнө.

(Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг)

2012.10.02-ноос өмнө

9

Нам, эвслийн салбар байгууллага сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлэх

Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, дүүрэг дэх нам, эвслийн салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ. 

(Хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг)

2012.10.02-ноос өмнө

10

Сонгуулийн зардлын дээд хэмжээ батлах

Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, сум, дүүргээр тогтоосон ерөнхий хязгаарт багтаан аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуулийн сум, баг, хороонд нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө аймаг, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид батална.

(Хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг)

2012.10.02-ноос өмнө

11

Нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах

Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгаж, уг баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

(Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг)

2012.10.04-ныг дуустал

12

Сумын сонгуулийн хороо хуралдааны дэгээ батлах

Сонгуулийн хороо байгуулагдсан өдрөөсөө хойш тав хоногийн дотор хуралдааныхаа дэгийг тогтоон батлах бөгөөд түүнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажиллах зарчим, журмыг тусгаж, түүнийгээ мөрдөн ажиллана.

(Хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх хэсэг)

2012.10.05-ны дотор

13

Нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлэх

Сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 47 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.

 (Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг)

2012.10.05-наас

14

Нэр дэвшүүлэх ажиллагааг дуусгах

2012.10.09-нийг дуустал

15

Нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн хороонд ирүүлэх

Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшигчтэй холбогдсон баримт бичгийг, бие даан нэрээ дэвшүүлэгч нь холбогдох баримт бичгийг нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш хоёр хоногийн хугацаанд багтаан аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлнэ.

(Хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3 дахь хэсэг)

2012.10.11-нийг дуустал

16

Нэр дэвшигчдийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах

Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш хоёр хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.

(Хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэг)

2012.10.13-ныг дуустал

17

Нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хүргүүлэх

Сумын сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш 24 цагийн дотор дараах мэдээллийг аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ:

 - багт нэр дэвшсэн нэр дэвшигчдийн нэр, эцэг /эх/-ийн нэр, нам, эвслээс нэр дэвшсэн бол нам, эвслийн нэр /баг тус бүрээр/;

- тухайн сумын Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр.

(Хуулийн 28 дугаар зүйлийн 28.12 дахь хэсэг)

2012.10.14-нийг дуустал

18

Нөхөн нэр дэвшүүлэх

Нам, эвслээс нэр дэвшигч нас барсан, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам, эвсэл нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө ирүүлж, зохих журмын дагуу бүртгүүлж болно.

(Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг)

2012.10.17-ноос өмнө

19

Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээлгэх

Нам, эвсэл нь сум, баг, хороонд шууд нэр дэвшигч тус бүр дээр, түүнчлэн бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг холбогдох сонгуулийн хороонд бүртгүүлснээс хойш гурав хоногийн дотор банкинд нээлгэн, аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо болон орон нутгийн төрийн аудитын байгууллагад бичгээр мэдэгдэж, нийтэд зарлана.

 (Хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэг)

2012.10.16-ныг дуустал

20

Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг нийтэд мэдээлэх

Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг нийтэд мэдээлнэ.

(Хуулийн 28 дугаар зүйлийн 28.13 дахь хэсэг)

2012.10.19-нийг дуустал

21

Хэсгийн хороо байгуулах

Хэсгийн хороог дарга, нарийн бичгийн дарга, таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө сум, дүүргийн сонгуулийн хороо байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлнэ.

 (Хуулийн 13 дугаар зүйлийн 13.7.3 дахь хэсэг)

2012.11.01-нээс өмнө

22

Сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлэх

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр сонгуулийн хэсэг тус бүрээр үйлдэж, санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллагаар дамжуулан аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

(Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг)

2012.11.01-нээс өмнө

23

Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэх

Аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 17-оос доошгүй хоногийн өмнө хэсгийн хороодод хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

 (Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэг)

2012.11.04-нөөс өмнө

 

24

Хэсгийн хороо хуралдааны дэгээ батлах

Сонгуулийн хороо байгуулагдсан өдрөөсөө хойш тав хоногийн дотор хуралдааныхаа дэгийг тогтоон батлах бөгөөд түүнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажиллах зарчим, журмыг тусгаж, түүнийгээ мөрдөн ажиллана.

(Хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх хэсэг)

2012.11.04-ний дотор

25

Нэр дэвшигчдэд үнэмлэх олгох

Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө нэгдсэн журмаар олгоно.

(Хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсэг)

2012.11.06

26

Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх

Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж санал авах өдрийн өмнөх өдөр дуусгана.

(Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг)

2012.11.06-наас

27

Санал авах өдөр, цаг, байрыг нийтэд зарлан мэдээлэх

Хэсгийн хороо сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

 (Хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг)

2012.11.07-ноос

28

Захиргааны журмаар баривчлагдсан, цагдан хоригдсон иргэдийн мэдээллийг гаргаж өгөх

Хуулийн 51.1.3, 51.1.4-т заасан сонгуулийн эрх бүхий иргэний мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллага санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргэнэ.

(Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэг)

2012.11.11-нээс өмнө

29

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгах

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

(Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12 дахь хэсэг)

2012.11.11-нээс өмнө

30

Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах

Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал энэ тухай гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

 (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг)

2012.11.11-нээс өмнө

31

Санал авах байр бэлтгэх

Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга санал авахад шаардлагатай зүйлсийг санал авах өдрөөс 10 хоногийн өмнө эхэлж тав хоногийн хугацаанд багтаан хариуцаж бэлэн болгох үүрэг хүлээнэ.

(Хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг)

2012.11.11-нээс

2012.11.15

32

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргах

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх тухай хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө гаргана.

(Хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэг)

2012.11.16-наас өмнө

33

Санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараахыг хориглох

Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно.

(Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэг)

2012.11.14-нөөс

34

Саналын хуудсыг хэсгийн хороонд хүргэх

Саналын хуудсыг хэсгийн хороодод санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлэх ажлыг тухайн аймаг, дүүргийн сонгуулийн хороо хариуцан гүйцэтгэнэ.  

(Хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэг)

2012.11.18-наас өмнө

35

Санал авах байрыг хамгаалалтад авах

Хэсэгт саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.

 (Хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэг)

Саналын хуудас хүлээн авсан өдрөөс

36

Ажиглагчийн баримт бичгийг хэсгийн хороонд хүргүүлэх

Ажиглагчийг бүртгүүлэхдээ ажиглагчийг томилсон этгээд нь холбогдох баримт бичгийг бүрдүүлж, санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ.

(Хуулийн 49 дүгээр зүйлийн 49.8 дахь хэсэг)

2012.11.18-наас өмнө

37

Сурталчилгааны материалаа сонгуулийн хороодод хүргүүлэх

Сонгогчдод тараагдсан нийт сурталчилгааны материалаас тус бүр нэг хувийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс хоёр хоногийн өмнө хүргүүлж бүртгүүлнэ.

(Хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг)

2012.11.19

38

Сонгуулийн сурталчилгааг зогсоох

Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.

(Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэг)

2012.11.20-ны 00:00 цагаас өмнө

39

Зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авах

Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр авна.

(Хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг)

2012.11.20

40

Сонгуулийн дүнг гаргаж аймаг, сум, дүүргийн Хуралд өргөн мэдүүлэх, Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд мэдээлэх

Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, сум, дүүргийн Хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор мэдээлнэ.

(Хуулийн 54 дүгээр зүйлийн 54.8 дахь хэсэг)

2012.11.26-ны дотор

2012.11.28-ны дотор

 

                    

 


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 34 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 44 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 35 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 50 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 57 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 25 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК