МАН-ын Бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй Богд Зонхова бурхны хөшөөний асуудлаар тайлбар хийлээ.
Д.Тогтохсүрэн: 32 тэрбум төгрөгийн төсөвтэй Богд зонхова бурхны хөшөөг барихтай холбоотой асуудлыг УИХ-аас оруулсан асуудал биш. Засгийн газраас оруулсан. Засгийн газар 2022 оны Улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа энэ асуудлыг Соёлын сайдын багц дээр оруулж ирсэн байна. Нийгмийн хүрээнд шүүмжлэл их байна. Ерөнхийлөгч энэ тухай тодорхой хүмүүст чиглэл өгсөн. Үүний дагуу Засгийн газар энэ хөрөнгийг царцаах шийдвэрийг ойрын үед гаргах юм байна. Энэ хөрөнгийг Эрүүл мэндийн салбарт зарцуулахаар шийдвэрлэж байгаа юм билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)