УИХ-ын гишүүн Н.Ганибал Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр байж болно гэдэг асуудлыг тавьсан. Олон нийт давхар дээл гэдгээр нь сайн мэднэ. Засгийн газрын гишүүд давхар дээлтэй байж болох юм гэдгийг Монголын улстөр, өнөөдрийн эдийн засгийн байдал шаардаж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын ялгааг нэг хараарай. Эрүүл мэндийн сайд дан дээлтэй. Боловсролын сайд нь давхар дээлтэй. Боловсролын бодлого, төсвийг Эрүүл мэндийн салбарын төсөв бодлоготой харьцуулаад нэг хараарай. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ерөнхий хорооны Сахилгын хорооны гишүүдийг УИХ-ын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг шууд таван хүний нэртэйгээр оруулж ирээд УИХ-аар “Шууд конопдуулж” байгаа юм. Энэ буруу. Харилцан тэнцвэртэй байх, шүүх эрх мэдэл хараат бус байна гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмыг ноцтой зөрчсөн учраас Үндсэн хуулийн цэцэд хандсан” хэмээн онцлов.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)