УИХ-ын гишүүн С.Эрдэнэ маргааш Төрийн ордны Г танхимд 11.00 цагаас
хэвлэлийн хурал хийхээр боллоо. Хурлаар хүүхдийн мөнгөний талаар
мэдээлэл өгөх юм байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ маргааш Төрийн ордны Г танхимд 11.00 цагаас хэвлэлийн хурал хийхээр боллоо. Хурлаар хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл өгөх юм байна. Засгийн газрын өнгөрсөн сарын хуралдаанаар өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасан. Тиймээс тэрээр уг асуудлаар хурал хийж байгаа юм. Өнөөдрөөс эхлэн Хүний хөгжил сангаас Монгол улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдсэн билээ.
Б.Золбоо