Сүхбаатар аймгийн Оюутан Залуучуудын Хөгжлийн төв нь ээлжит 4-р чуулганаа 11 сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Тус чуулганд Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга У. Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибалын ажлын алба, сумдын оюутнууд болон Сүхбаатар аймагт төгсөгч үе үеийн төлөөлөл оролцлоо.
Энэ жил САОЗХТ-ийн 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулсан. Түүнчлэн чуулганаар САОЗХтөвийн шинэ тэргүүнээр Б.Ууганбаярыг сонгож, шинэ бүтэц бүрэлдэхүүнийг баталлаа.
Тус чуулганаар САОЗХТ нь цаашид Сүхбаатар аймгийн Нутгийн Зөвлөл, УИХ-ын гишүүд болох Ж. Батсуурь, Н.Ганибал мөн аймгийн ЗДТГ болон бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг ТББ-тай хамтран ажиллахаа онцолсон. САОЗХТ-ийн шинэ бүтцэд Сүхбаатар аймагт төгсөгч үе үеийн төлөөллийг оролцуулсанаар Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй залуучуудын оролцоо нэмэгдэх, үйл ажиллагааны хамрах хүрээ сайжрах боломжтой ажээ.