Монгол Улсын Соёлын яам болон Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион байгуулж байгаа “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадам өнөөдөр болж, шилдгүүдээ тодруулав.
Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан энэ удаагийн “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын тэргүүн өгүүллэгээр “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн, “Монголын урлагийн Нобель” гэгддэг “Гэгээн муза” шагналын эзэн, зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор, профессор П.Батхуягийн “Агь нүдлэж байлаа” богино өгүүллэг шалгарлаа.
“Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын шилдэг өгүүллэгээр
- П.Батхуягийн “Агь нүдлэж байлаа”
- Г.Болормаагийн “Сэтгэлийн агь”
- Г.Даваасүрэнгийн “Нохойны нулимс”
- С.Пүрэвсүрэнгийн “Шаазгай үр”
- Т.Дарханхөвсгөлийн “Тэнгэр дуугаргадаг хүн”
- Б.Цоожчулуунцэцэгийн “Ах”
- До.Цэнджавын “Хийлч”
- О.Энхжавхлангийн “Тэмдэгт нэгэн овоо”
- М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй явлаа”
- Х.Эрдэнэцэцэгийн “Уулын зөрөг зам” нар шалгарсан юм.
Сэтгэгдэл (1)