
Маргааш Намрын дунд сарын шинийн 17 буюу дашням, балжиннямтай билэгт сайн өдөр тохиож байна. Энэ өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд оройн 18 цагт Гэрэлт зул өргөх ёслол болох юм. Тасалбарын үнэ 10 мянган төгрөг бөгөөд Улсын их дэлгүүр, "Номин", "Скай" их дэлгүүр, "Сандэй плаза" зэрэг дэлгүүрүүд болон Гандантэгчинлэн хийд, Зүүн хүрээ хийдэд зарж байна. Энэ Гэрэлт зул өргөх ёслолоос олсон орлогын тал хувийг асрамжийн газрын хүүхдүүд болон ахмадуудад зориулах аж.