
ЭМЯ-наас “Эмнэлгийн ариутгал, хог хаягдлын шинэ технологи” сэдэвт уулзалт, семинарыг зохион байгууллаа

ЭМЯ-наас “Эмнэлгийн ариутгал, хог хаягдлын шинэ технологи” сэдэвт уулзалт, семинарыг зохион байгууллаа. Энэхүү семинарт Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд, Улаанбаатар хотын эрүүл мэндийн төвийн эмч нар оролцсон юм. Сүүлийн жилүүдэд эмнэлгүүд хог хаягдлаа ил задгай хаяж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж байна гэсэн шүүмжлэл их гарах болсон. Иймээс ариутгал, хаягдлын шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай байгаа тул гадны орны туршлагыг ийн судалж байгаа ажээ.
Д.Ундрах 24tsag.mn