Өвлийн эхэн сарын шиний 19 буюу маргааш Дэчэнповран хийдэд ном айлдах хурал болох бөгөөд эхлээд “Ганжуур” номын айлтгал болно. “Ганжуур” нь бурхан багш номоо номлож, энэ амьдралын зүй тогтол, хүн хүнээрээ байх, хүн байгалийн хоорондын харилцаа хамаарал, хүний ёс зүй төлөвших, хүн өөрийнхөө нисваанисыг дарах ерөндөг, хүсэл шунал тачаалыг дарах, хүн өөрөө өөрөөрөө гэгээрэх тэр боломж, их бага арван орон тэргүүтэн айлдварууд буюу Бурхан багшийн сургааль, аман зарлигийн цогц юм. Дараа нь 20:00 цагаас “Итгэл”, Ганданлхавжа”, “Дүншиг”, “3 гүрэм”, Сундуй” зэрэг ном айлдана. Эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд нийт монголчууд өвчин зовлонгүй эрүүл энх байж санасан бүхэн нь саадгүй бүтэхийг ерөөж эдгээр номыг айлдах гэнэ.
Б.Жаргал