
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) 2010 оноос Тайванийн үндэсний их
сургуулийн эмнэлэг (ТҮИСЭ)-тэй хамтран ажиллаж байгаа билээ.

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) 2010 оноос Тайванийн үндэсний их сургуулийн эмнэлэг (ТҮИСЭ)-тэй хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч онд ХСҮТ-ийн 4 эмч, 1 сувилагч элэгний болон бүдүүн-шулуун гэдэсний мэс засал, эрчимт эмчилгээний чиглэлээр 1 сарын хугацаатай суралцаж, мэргэжил дээшлүүлсэн юм байна. Мөн энэ онд их эмч А.Болд цээжний мэс засал, их эмч Ц.Батболд эмэгтэйчүүдийн мэс заслын чиглэлээр сарын хугацаантай мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагджээ.
2012 оноос ХСҮТ нь ТҮИСЭ-тэй харилцаагаа өргөжүүлж, Монгол Улсын дөрвөн клиникийн эмнэлэг, үндэсний төв хамтран оролцох “HOPE” нэртэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн солилцох хөтөлбөрт нэгдсэн ба өнгөрсөн сарын 17-нд санамж бичгийг солилцох ёслол Шастины клиникийн төв эмнэлэгт болжээ. Ингээд тэд цаашдын хамтын ажиллагааны хүрээнд энэ сард ТҮИСЭ-ийн цээжний мэс засалч, профессор Жан Мин Ли, элэгний мэс засалч, профессор Жуй Хэн Хуй нар, мөн сувилахуйн албаны арга зүйч Юу Жуй Чу нарыг Монголд урихаар төлөвлөөд байгаа гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn