Дэлхийн сонгодог урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулан яваа алтан баритон, гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшин Ардын жүжигчин цолоор шагнуулах нь ээ. Тэр Монголын сонгодог урлагийг дэлхийн томоохон тайзнаа тамгалаж яваа монголынхоо бахархал болсон уран бүтээлч юм. Э.Амартүвшин нь 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV уралдаанаас II байр, үзэгчдийн нэрэмжит шагнал, 2012 онд Плачидо Домингогийн олон улсын дуурийн дуучдын уралдаанд I байр эзэлсэн. Мөн 2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь удаагийн олон улсын уралдаанд II байр, 2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээнээс үзэгчдийн нэрэмжит шагнал, 2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн бол энэ онд дэлхийн “Шилдэг баритон” дуучнаар шалгарсан юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)