Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн монгол” сангаас 21 аймагт оршин суугаа үлгэр жишээ 21 өрхөд гэр бэлэглэхээ дуулгасан. Отгон аваргын бэлэглэх гэр нь иж бүрэн тавилгатай бөгөөд үнэ нь 20 гаруй сая төгрөг байх юм. Түүний хандивын аянд олон хүн дэмжлэг үзүүлж байна.
Тухайлбал, “Увс нуур” галын гүйцэтгэх захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу нэг гэр хандивахаа мэдэгдэв. Д.Цэрэнсамбуу дарга энэ аян эхэлсэн цагаас тууштай дэмжиж ирсэн хүн. Араас нь “Эрхэт монгол” группийн ТУЗ-ын дарга Х.Мандахбаяр нэг гэр хандивлахаа хэлсэн байна. “Бүрэн монгол” сангийн анхны танилцуулга өнгөрсөн сард болоход улсын аварга О.Балжиннямын хүү мөн нэг гэр хандивласан юм.
Б.Жаргал