Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилжээ. Тэрбээр өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан билээ.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, энэ оны наймдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
С.Мөнхнасангийн хөрөнгө оруулгын мэдээллийн танилцуулбал 419.5 сая төгрөгийн жилийн орлоготой, 650 саяын үнэ бүхий нэг амины орон сууц, дөрвөн нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг автозогсоолтой, 335 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн автомашинтай аж. Мөн 472 сая төгрөгийн хадгаламжтай, 58 саяын зээлтэй, авлагагүй. “ЭМ ЭМ ЭМ ДИ” ХХК, “Алдтайн Боксит” ХХК, “Намнаач” ХХК ХХК, “ЗБЦ” ХХК ХХК, “Силкрөүддевелормэнт” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК-иудаас хувьцаа эзэмшдэг гэв.
А.Сүх