
Зүүн
Германд гэдэсний халдварт өвчин дэгджээ. Хамгийн сүүлийн үеийн
мэдээллээр гэдэсний хурц халдварт өвчнөөр тус улсад 8365 хүн өвчилсөн
байна. Эдгээрийн 7000 гаруй нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч
болон цэцэрлэгийн хүүхдүүд байна. Халдвараар өвчилсөн хүмүүст бөөлжиж,
суулгах шинж тэмдэг хүчтэй илэрдэг байна.

Зүүн Германд гэдэсний халдварт өвчин дэгджээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр гэдэсний хурц халдварт өвчнөөр тус улсад 8365 хүн өвчилсөн байна. Эдгээрийн 7000 гаруй нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч болон цэцэрлэгийн хүүхдүүд байна. Халдвараар өвчилсөн хүмүүст бөөлжиж, суулгах шинж тэмдэг хүчтэй илэрдэг байна.
Саксони, Тюрин мужийн эрх баригчид “норо” гэх вирусын арваад тохиолдол бүртгэгдсэнийг хэлж байна. Харин хэвлэлд бичсэнээр Гессен хотын “Sodexo” компанийн нийлүүлсэн шөлийг идсэн хүмүүс хоолны хордлого авсан гэжээ. Компанийн зүгээс үүнийг үгүйсгэсэн бөгөөд шинжилгээгээр тэдний бүтээгдэхүүнээс ямар нэг вирус илрээгүй гэнэ.
Саксони, Тюринги, Берлин, Бранденбург ба Саксони-Анхальт зэрэг холбооны мужуудад хүмүүс хоолны хордлого авсан бөгөөд хамгийн анхны тохиолдол есдүгээр сарын 25-нд бүртгэгджээ.
Д.Идэр