Завхан аймгийн Засаг дарга тус аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 15-наас ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ий өдөр хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг хориглох захирамж гаргажээ. Замын хөдөлгөөнд оролцогчдын осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирол, эрсдэлийг багасгах зорилгоор мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглосон байна. Хүйтний улиралд мотоцикл эзэмшигчдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг үр дагавар учирдаг гэсэн судалгаа бий. Иймд ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг багасгахад энэхүү захирамж чухал ач холбогдолтой юм.
Б.Жаргал