Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг уламжлалтай. Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Тодруулбал, Ерөнхий сайд вакцины гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрэх юм бол бүх шатны боловсролын байгууллагыг танхимаар хичээллэх, 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах чиглэлийг өгсөн байна.