Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг уламжлалтай. Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт хүн амын 60-аас дээш хувийг вакцины хоёрдугаар тунд хамруулсан. Тодорхой хувийг нэмэлт тунд хамруулаад явж байгаа бөгөөд цаашид зорилтод бүлгийн 50 хувьд хүрвэл халдварын тархалттай холбоотойгоор төвшинг бууруулна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд энэ журмын төслийг танилцуулж, хэлэлцүүлнэ.
Шар төвшинд шилжиснээр аж ахуй байгууллагууд дээр тавигдаж байгаа хязгаарлалтыг суларуулна. Тухайлбал, спорт, урлагийн үзвэр үйлчилгээнд танхимын хязгаарлалт тавихгүй болно. Шар төвшинд хүрэх зорилт тавин ажиллаж байна. Хамгийн гол нь зорилтод бүлгийн 50 хувь нь бүүстер тунд хамрагдах шаардлагатай" гэлээ.
Б.Жаргал