Ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол”-ыг энэ сарын 26 буюу Улс тунхагласны өдрөөр Төрийн ордонд зохион байгуулах тов гарлаа. Энэ жил 43.166 хүүхэд 16 нас хүрч байгаа бөгөөд дээрх хүүхдүүдэд Иргэний андгай өргөх ёслолыг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан энэ сарын 25-нд Ерөнхий боловсролын сургуулиуд, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүд, их дээд сургуулиуд хичээл эхлэхээс өмнө төрийн дууллаа эгшиглүүлэн хүндэтгэх үзүүлэх ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.Жаргал