УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхлэх бөгөөд өнөөдрийн чуулганаар дөрвөн асуудлыг хэлэлцэх хуваарьтай байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх бол дараа нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Үргэлжлүүлэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай, Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.