УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Н.Алтанхуяг гишүүн зовлонг нь сайн мэдээд байгаа юм. Энд тэндгүй хардлага явж байсан дор УИХ, Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулая гэдэг санал тавьсан. Энэ компанийг зах зээлийнх нь зарчмаар явуулая. Оросын тал, манай тал ч үүнийг дэмжиж байгаа. Төмөрзамын либерачилсан хууль гарч байгаа. Өмнө нь 125 сая долларыг хоёр талаасаа оруулж байсан. Энэ асуудлын дараа вагоны хуучин толгой шахсан асуудал гарч байлаа. Одоо хэдүүлээ энэ тал дээр өөр өнцөгөөс харна. УИХ-аас хяналт тавина. Оросын талаас мөнгөн хэлбэр, техник тоног төхөөрөмж ямар хэлбэрээр орж ирэх тал дээр хяналт тавих ажлын хэсэг байгуулахад болохгүй зүйл байхгүй. “Улаанбаатар төмөр зам”-аа зах зээлийнх нь журманд оруулж байгаа шийдвэрийг УИХ-ын гишүүд та бүхэн гаргаж байгаа шүү.
Б.Жаргал