УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Засгаас барьж хууль сайн болсон.
Тусгах ёстой зүйлээ оруулсан гэж Байнгын хороо үзэж байна. Тогтвортой хөгжил гэдэг бол олон талын оролцоог хангасан төрийн урт хугацааны бодлого, тогтвортой бодлогыг хэлж байгаа юм. Хуулиа сайн дагаж мөрдөх ёстой гэдэг дээр санаа зовж байна. Хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдын итгэлийг төр жилээс жилд алдаж байгаа. Тогтвортой бариад хэрэгжүүлээд явах нь Гүйцэтгэх засаглалын үүрэг юм" хэмээн онцлов.
Б.Жаргал