Мал эмнэлгийн ерөнхий газраас отрын бүсүүдэд мал эмнэлгийн байнгын цэгүүд ажиллуулж байгаа гэв. Үүний эхлэл болгож, Говьсүмбэр аймагт түр цэг байгуулсан бөгөөд тус аймгийн отрын бүсэд Дундговь, Төв аймгийн оторчид өвөлжих юм байна. Энэ жил дундын отрын бүсэд 231 малчин өрхийн 180 мянга орчим толгой мал өвөлжих судалгаа гарчээ.