Маргааш буюу аравдугаар сарын 2-нд Ардчиллын алтан хараацайн нэг С.Зориг агсны таалал төгссөн өдөр.

Маргааш буюу аравдугаар сарын 2-нд Ардчиллын алтан хараацайн нэг С.Зориг агсны таалал төгссөн өдөр. Одоогоос 14 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө тэрээр гэртээ бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөгдсөн юм. Тиймээс түүнд хүндэтгэл үзүүлж, жил бүрийн энэ өдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөдөг билээ. Энэ дагуу маргааш С.Зориг гэр бүлийнхэн болоод найз нөхөд нь хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх арга хэмжээ 11.00 цагаас болно.
Б.Золбоо