МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын Их хурлын тов, хурлаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа.
МАН-ын 30 дугаар их хурлыг 2021 оны арванхоёрдугаар сарын 6, 7-ны өдөр зохион байгуулахаар тов тогтсон байгаа. Энэ хурлаар хэлэлцэх асуудал нь МАН-ын даргыг сонгож, баталгаажуулах, намын их хурлаар хийгддэг дүрмийн өөрчлөлт, Намын бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын хороог байгуулах зэрэг хийх ёстой ажлууд явагдана. Мөн цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, шинэ сэргэлтийн бодлогыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төлөөлөгчдөөр дамжуулан олон нийтэд хөтөлбөрөө танилцуулна. Сонгодог парламентийн тогтолцоогоо улам төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга, МАН-ын зөвлөлийн гишүүн Г.Занданшатар илтгэл, хөтөлбөрөө танилцуулна. Түүнчлэн Хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах, Олон улсын хүний эрхийг өндөр төвшинд хамгаалдаг хөгжилтэй улсуудын төвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлэх бодлогыг оруулж танилцуулна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)