
“Исламын
шашинтнууд буруугүй” кино дэлхийн хэд хэдэн орныг веб хуудсаа хааж, ард
иргэд нь бослого тэмцэл хийхэд хүргэсэн билээ. Исламын шашны гэгээнтэн
Мохаммед хийгээд түүнийг дагагсадыг харгис дээрэмчин мэт дүрсэлсэн
киноны найруулагчийн толгойг авчирсан хүнийг Пакистаны Төмөр замын сайд
Гулам Ахмед Билур100 мянган ам доллараар шагнах зар хүртэл гарсан.

“Исламын шашинтнууд буруугүй” кино дэлхийн хэд хэдэн орныг веб хуудсаа хааж, ард иргэд нь бослого тэмцэл хийхэд хүргэсэн билээ. Исламын шашны гэгээнтэн Мохаммед хийгээд түүнийг дагагсадыг харгис дээрэмчин мэт дүрсэлсэн киноны найруулагчийн толгойг авчирсан хүнийг Пакистаны Төмөр замын сайд Гулам Ахмед Билур100 мянган ам доллараар шагнах зар хүртэл гарсан.
Гэтэл хоёр хоногийн өмнө АНУ-д тус киноны продюсер Накула Бассели Накулаг баривчласан тухай Лос-Анжелес хотын прокурорын газраас мэдээлэв.
Урьд нь санхүүгийн гэмт хэрэг үйлдэж шийтгэгдсэн Накула шоронгоос хугацаанаасаа өмнө суллагдсан нь болзолыг зөрчсөн гэж үзэж байна. Түүнийг 2011 онд ял эдлэлтийг хянах газрын тусгай зөвшөөрөлгүйгээр интернэт хэрэглэхгүй болзлоор сулласан билээ.
“Би энэ киног зохиогоогүй. Исламын шашинтнуудыг басамжилсан кино зохиосон компанид зөвхөн зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэхэд нь тусласан” гэж Накула мэдэгджээ.
Д.Идэр