

Мэдээнд амиа алдсан хүмүүсийн тав нь Германы жуулчин, нэг хятад жолооч байсан хэмээн бичжээ. Осол Тяньжин Бээжингийн хоорондын хурдны зам дээр болсон байна. Энэ замаар явж байгаад шархадсан 14 хүнийг орон нутгийн эмнэлэгт хүргэжээ.
Аялалыг “China youth travel service” компани зохион байгуулсан хэмээн цагдаагийнхан мэдээллээ. Энэ автобусаар нийт хэдэн зорчигч аялж байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Намрын баяраа тэмдэглэн, байгаа учир Хятадын 85 сая иргэд ням гарагт нийслэл хотоо зорьсон байна. Замын хөдөлгөөн ихэссэн учраас осол олноор гарч эхэлсэн гэнэ.
Д.Идэр

