Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авч байгаа цогц арга
хэмжээг дэмжин хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд, парк шинэчлэл
хийхэд зориулан урт хугацааны зээл авахад зуучилж, санхүүгийн дэмжлэг
үзүүлнэ, харин хариуд нь бид чанартай сайн үйлчилгээг шаардах болно гэж
хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авч байгаа цогц арга хэмжээг дэмжин хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд, парк шинэчлэл хийхэд зориулан урт хугацааны зээл авахад зуучилж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ, харин хариуд нь бид чанартай сайн үйлчилгээг шаардах болно гэж хэллээ. Тэрээр автобус компаниудын захирлуудын гаргасан сэлбэг хэрэгслийн татаас, нөхөн төлбөрийг ялгаж олгох, автобусны эцсийн зогсоолыг нийтийн тээврийн байгууллагын ажилтан, албан хаагчдын үйлчилгээнд зориулах, нийтийн тээврийн ажилтан ажиллагчдын эрх ашгийг хамгаалах журам боловсруулах, автобусны эцсийн зогсоолыг Нийтийн тээврийн газрын харьяа үйлчилгээний төв болгох зэрэг асуудлыг шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулж ажиллахыг Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгт үүрэг болголоо. Мөн “Парк шинэчлэлийн сан”-д нөхөн олговроос хуримтлагдсан 2.5 тэрбум төгрөгийг автобус компаниудад олгохоор боллоо.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn