Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар авсан 486 тохиолдол батлагдлаа. Улаанбаатарт 291 бол орон нутагт 195 хүн коронавирусний халдвар авсан нь батлагдсан байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд харамсалтай нь дөрвөн хүн нас барлаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 6733, гэрийн хяналтад 1912 хүн байна.