Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирж байна. Цэргийн багийн нэгдүгээр цувааны бие бүрэлдэхүүн 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр, хоёрдугаар цувааны бие бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 9-ний өдөр ирсэн бол гуравдугаар цуваа өнөөдөр эх орондоо ирэх гэж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, НҮБ-ын болон Монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн аравдугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний халааг хурандаа О.Заяатаар ахлуулсан арваннэгдүгээр ээлжийн цэргийн баг хүлээн авч үүргээ гүйцэтгэж эхлээд байгаа юм.
Энхийг сахиулагчид тусгай дамжин өнгөрүүлэх баазад 14 хоног тусгаарлагдаж байгаад эх орондоо ирж байгаа юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)