Коронавирусын шинэ хувилбар омикрон улс орнуудад бүртгэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.
-Омикрон бүртгэгдсэн улс орнуудын иргэн, тэдгээр орноор зорчсон, дамжин өнгөрсөн гаднын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй.
-Эдгээр орноор зорчсон, дамжин өнгөрүүлсэн өөрийн орны иргэдийг хүлээн авна. Гэхдээ арав хоног өөрсдийнх нь зардлаар тусгаарлана.
-Эрсдэлтэй бүс нутгаас ирж байгаа энхийг сахиулагчдыг арав хоног Цэргийн амралтад тусгаарлана.
-Монгол Улсын бүх хилийн боомт, шалган нэвтрүүлэх цэгүүдэд ажиллаж байгаа, зорчиж байгаа иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулна.
-Онцын шаардлагагүй бол иргэдийг гаднын улс оронд зорчихгүй байхыг хүсье.
С.Сүлд
Сэтгэгдэл (3)