Монгол Улс, ОХУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн зарлигаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Давааг ОХУ-ын "Найрамдал" одонгоор шагнав. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров энэ сарын 25-ны өдөр Элчин сайд Д.Даваад "Найрамдал" одонг гардуулсан юм. С.В.Лавров нь Элчин сайд Д.Даваагийн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэж, талархал илэрхийлэв.
Б.Жаргал