
Маргааш намрын дунд сарын шинийн 17 буюу өлзий дэмбэрэл бүрдсэн билэгт сайн өдөр

Маргааш намрын дунд сарын шинийн 17 буюу өлзий дэмбэрэл бүрдсэн билэгт сайн өдөр. Энэ өдөр хайр сэтгэлээ бататган, нэгэн дээвэр дор дэр нэгтгэн хамтран амьдрахаар шийдсэн хосууд Хуримын ордонд хором мөч алгасалгүй гэрлэх ёслолын ажиллагаагаа хийдэг. Жил бүрийн энэ өдөр хуримын ордон хөл хөдөлгөөнтэй байж, Монгол улсын шинэ өрх гэрүүдийн тоог олноор нэмдэг уламжлалтай. Тэгвэл маргааш Гэрлэх ёслолын ордонд 110 хос гал голомтоо бадраах ба хуримын ёслол өнөө шөнө 01:00 цагаас эхлэх юм байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)