Морин хуурын чуулга 20 насны төрсөн өдөртөө зориулж, 20 жил хамт байсан
үзэгч, сонсогч нартаа зориулан олон ажлыг зохион байгуулаад байгаа юм.
Морин хуурын чуулга 20 насны төрсөн өдөртөө зориулж, 20 жил хамт байсан үзэгч, сонсогч нартаа зориулан олон ажлыг зохион байгуулаад байгаа юм.Үзэгчдэд зориулан тоглолтын DVD, Best CD-гээ хэвлүүлж байгаа бол 20 жилийн түүхийг харуулсан баримтат кино, танилцуулга, зургийн цомог гээд олон сонирхолтой бэлгийг бэлтгэж байгаа аж. Харин тоглолтын тухайд аравдугаар сарын 9-нд буюу ирэх даваа гаригт Монголын хөгжмийн зохиолчдын хөгжим, 10-нд дэлхийн хөгжмийн зохиолчдын бүтээл, 12-нд хүндэтгэлийн гала тоглолт болно. Тасалбарын үнэ 20,000 төгрөг юм.
Д.Ундрах 24tsag.mn



















































