Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын "Зулын 25" буюу Богд Зонхов ламын "Их Дүйчэн" ѳдѳр өнөөдөр тохиож байна. Богд Зонхова нь зургадугаар жарны "Алтан унжлага" хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхов наймдугаар жарны шороон гахай жилийн (1419 он) аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсчээ. Түүнээс хойш бурхны шашинтан хэн боловч энэ өдрийг "Зулын 25" хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна. Зулын 25-ны дүйчэн өдөрт зориулж Монголын бурхны шашаны төвийн Тэргүүн лам нарын Зөвлөлийн хурлын гишүүн төв хийдүүд, МБШТ Гандантэгчэнлин хийд, Зулын 25-ны дүйчэнг зохион байгуулах ажлын хэсгээс санаачлан Богд ламын залбирал "Мэгзэм"-ийг дуу таслалгүй хурахаар болжээ.