
Казахстаны Тараз хотноо өнгөрсөн есдүгээр сарын 28-нд тус улсын төр,
нийгмийн нэрт зүтгэлтэн, Социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар,
академич Дунмухамед Кунаевийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан чөлөөт
бөхийн тэмцээн боллоо.

Казахстаны Тараз хотноо өнгөрсөн есдүгээр сарын 28-нд тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар, академич Дунмухамед Кунаевийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн тэмцээн боллоо. Тэмцээнд есөн орны тамирчид зодоглосон бөгөөд эх орноо төлөөлөн Казахстаныг зорьсон 60 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Ням-Очир /Хилчин/, 66 кг-ын жинд ОУХМ Г.Мандахнаран /Алдар/ нар медалийн тавцанд гарчээ. Тамирчид залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор зодогложээ.
Мөн Монгол Улсаас олон улсын шүүгч Х.Ганболд тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтан ажилласан байна.
Д.Ундрах 24tsag.mn