Covid-19 халдварын шинэ хувилбар болох ”Омикрон” вирусийн тархалт гарч эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд хилээ хааж эхэлсэн. Тэгвэл уг вирусийн тархалтыг барих, бууруулах зорилгоор БНХАУ-ын Эрээн хот хариу арга хэмжээ авч, хилийн асуудлыг чатгатгаж эхэлсэн.
Тэгвэл Эрээний төмөр замын асуудлаар Монгол Улсын тал яг одоо хуралдаж байна. Хилийн асуудал хариуцсан холбогдох яамд болон Улсын онцгой комисс, Ерөнхий сайдтай уулзаж хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Мөн өнөөдөр өдөр 14 цагт Боомтын үндэсний зөвлөлтэй дахин хуралдаж Засгийн газар гаргасан шийдвэрээ танилцуулах юм байна.