НЗДТГ-аас Нээлттэй Улаанбаатар хэвлэлийн хурлын үеэр "Богд Зонхова" төслийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй гэж мэдээлэв. Уг ажлыг нийслэл бус Засгийн газраас хийж байгаа бөгөөд барилгын ажлын зөвшөөрөл олгоогүй тул ямар компани байгаа нь тодорхойгүй байгаа аж.
Энэ асуудлаар мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас тодруулж байна гэж НЗДТГ-аас мэдээллээ.